“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгээр олонд танигдсан тэрээр хоёр дахь удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, 2020 оны сонгуулиар анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. П.Анужин 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг Пүрэв-Очирын Анужин гэдэг ч төрсөн аав нь УИХ-ын гишүүн асан Р.Буд юм. П.Анужин өөрийн хөтлөн явуулдаг “МонГал товчоон” нэвтрүүлгийн зочноор төрсөн аавыгаа урьж, оролцуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан.

П.Анужин олон улсын эрх зүйч, дипломатч мэргэжилтэй. Тэрээр мэргэжлээсээ илүүтэй макробиотик буюу байгаль, хүн хоёрын зохицохуйн ухааныг гүнгийрүүлэн судалснаар өөрөө өөрийгөө эрүүлжүүлсэн гэдэг.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа: Ажлын өрөөн дахь хуучны модон цонх. Уртхан иштэй модоор нээж хаана. Өвөл болохоор хүүхэд үеийнх шиг голд нь хөөсөнцөр, хөвөн хийж дулаалдаг, их дотно санагддаг. Манай өрөөнд зочилсон иргэд сонгогчид ийм энгийн, жижигхэн өрөө байдаг юм уу гэж асуудаг. Төсөөлөл нь өөр байдаг бололтой. Өрөөний хаалга мөн л хуучны янзаараа.

Өрөөгөө гэрэлтэй болгох шинэ хөшиг, суух сандлаа өөрөө авч очсон. Монгол төрийн бодлого тасрахгүй үргэлжилж ирсэн ийм эгэл өрөөнд ажлаа хийдэг билээ.

Туслах зураг дарчихсан байна