Хэдхэн жилийн өмнө баян хүн л гэвэл Буянгийн Жаргалсайхан гэж боддог хүмүүс их байсан гэдэг. Бүх талаараа бусдаас өөр, онцгой энэ фигур бидний дунд амьдарч яваа нь бидний бас нэг бахархал. Хар залуугаасаа зах зээлийн шуурган дунд жийнс оёж, ганзага үүрч баялгаа бүтээсэн ноён Б.Жаргалсайхан шударга нь ч дэндсэн нэгэн.

Тэрээр энэ удаад өөрийн цахим хуудсандаа:

ОЙГООС МОД СУГАЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ…Сэлэнгээс Улаанбаатар руу ургаа мод зөөж байх юм. Өмнөговийг хойноо Сэлэнгийг урд хил рүүгээ шилжүүлж байна уу гэлтэй. Нэг тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд ойгоос мод зөөх, ашиг олох сонирхол ихээхэн давамгайлж учир холбогдох байгууллагууд хорих хэрэгтэй.

Ойрын хэдэн жил ойгоос мод зөөхийг хорихгүй байх аваас 12 хувийн ой дуусчихна. Ойгоос мод сугалдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Модны гарал үүсэл, гэрчилгээтэй болох шаардлага гарч ирлээ шүү… Гэжээ

2

3

4

5

6

7