Монголд сүүлийн хэдэн сар баталгаатай үгүйн мэдэгдэхгүй койнууд олон гарч, иргэд маш ихээр худалдаж авч байна. Энэ талаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ ГИШҮҮН Н.Учрал: -Койны хамгийн том шалгуур бол Блокчейн дээр бүртгэгдсэн байх ёстой. Ингэж бүртгэгдсэнээр түүхүүд нь бичигдэж, хоорондоо холбогдоно гэсэн үг. Түүнээс шинээр гарч байгаа койнуудыг энэ нь ийм, тийм гэж ялгах нь технологийн хувьд бололцоогүй зүйл. Ганц зүйл дээр л хяналт тавих боломжтой нь койн арилжаалагдаад банкны дансаараа мөнгө болж шилжих тэр үе.

-Койн зарж, мөнгө босгох гээд байгаа сэдэл нь хамгийн аюултай зүйл. Хэдийгээр тэд блокчейн дээр бүртгэгдсэн ч баталгаагүй зүйл дээр асар их мөнгө босгож байна.

-Хувьцаа бол өөр. Үл хөдлөх хөрөнгө, тухайн компанийн нэр хүнд, бизнес модель гээд маш олон шалгуурыг давж байж, тухайн компани хувьцаа гаргадаг. Гэтэл койноор мөнгө босгох ажиллагаа, зар түгээлээ, ямар нэг шалгуургүйгээр шууд босгож байна. Учир нь хуульгүй.

-“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн Ажлын хэсэг ажлаа дуусаж байна. Мөнгө босгох асуудал дээр онцгой анхаарал хандуулж байна.  Хууль гарснаар мөнгө угаах терроризмтой хуулийн дагуу сэжигтэй гүйлгээнүүд дээр хяналт тавина. Хамгийн гол нь иргэдээ эрсдэлээс хамгаална.

– Одоогийн байдлаар 800 мянган иргэн криптовалют эзэмшиж байна. Эдгээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Нэг хоосон үг хэлснээрээ ханшийг нь унагаах болчимгүй үйлдэл хийж болохгүй.

– ФАТФ-ийн зөвлөмжөөр Монгол улсын хуульдаа  криптовалют, токен, койн гэж ву гэдгийг нэр товъёог нь тодорхойлж өгөх хэрэгтэй. Учир нь манай бүртгэлийн системийн хуулиар цахим мөнгө гэдэг ганц л ойлголт байгаа.

– УИХ-ын дарга хууль гартал шинээр гарах койнд хориг тавих чиглэл өгсөн. Хууль гарсны дараа биржүүд дахин бүртгүүлж, зохицуулалтаараа дүрэм журамтай болно.

2

3

Эх сурвалж: tovch.mn