Ковидын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хааж, хөлхорио тогтоосон. Ингэснээс Эрээн хотод их хэмжээний ачаа бараа гацах, саатах нөхцөл байдал үүссэн. Манай улсын хувьд Замын-Үүд боомтоор  ачаа бараа татан авч ирдэг юм.Тэгвэл Замын-Үүд боомт хаагдсаны дараагаас хүнсний ногоо, нарийн ногооны үнэ нэмэгдсэн эсэх талаар сурвалжлахаар Барс захыг зорилоо.

Хөл хөдөлгөөн их байлаа. Гэсэн ч ихэнх хүнсний ногооны лангуунууд хаалттай байв. Иргэд нааш цааш холхилж, ногооны үнэ судална. Ингээд бага багаар худалдан авна. Худалдагчид “хил хаагдсан болохоор үнэ нэмэхээс өөр арга байхгүй” гэж учирлана. Ажиллаж байгаа лангуунууд дээр ногоо хомс байлаа. 

Барс захын хүнсний ногооны худалдагч:

-Хил хааснаас болж ногоо олдохгүй байна. Хил хаагаад дөрөв хонож  байна. Тиймээс хэн ч ногоо оруулж ирэхгүй байгаа гэсэн үг. Өмнө нь өргөст хэмх 5000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 15000 төгрөгөөр худалдаалж байна. Учир нь өмнө нь  нэг хайрцаг өргөст хэмх 50 000 төгрөгөөр худалдан авдаг байсан.  Харин одоо 60.000 төгрөгөөр худалдан авч байна.

Ингэж дамлан зарсаар байж нэг хайрцаг өргөст хэмх 120.000-150.000 төгрөгийн үнэтэй болсон. Тиймээс бид 1 кг өргөст хэмхийг 15.000 төгрөгөөр худалдаалахаас өөр аргагүй.  Цаашид бүр ч илүү нэмэгдэнэ. Хил нээгдсэн ч гэсэн машины зардлын үнэ хямдрахгүй бол үнэ энэ хэвээр байна. Машины зардлын үнэ буурвал үнэ нь буурна.  Ногоо байхгүй улмаас лангуунууд хаагдаж байна. Зарах ногоо байхгүй. Би ч гэсэн маргааш үлдсэн ногоонуудаа зараад л дуусна. Нөгөөдрөөс лангуугаа хаана. Хил хэзээ нээгдэнэ тэр болтол хаалттай л байна байх.  

Барс захын хүнсний ногооны худалдагч:

-Хил хаасан. Ногоонууд дуусаж байна. Удахгүй лангуугаа хаана. Үнэтэй гэсэн хүмүүс ногоонууд ихээр худалдан авч байна. Түрээсийн төлбөр, зэргээс хамаарч ногоонуудын үнэ нэмэхээс өөр аргагүй. гэжээ

Тэгвэл бидний сайн таних уих гишүүн асан Л.Эрдэнэчимэг өөрийн сошиал хуудсаараа дамжуулан дараах мэдээг оруулсан юм.

Тэрээр: Салатны навч худалдаанд гарахад бэлэн боллоо. Шууд хөрстэйгөө дэлгүүрт очно. Та нар гэртээ үргэлжлүүлэн услаад өдөр бүр навчнаас нь тасдаад хэрэглээд байгаарай. Би лав ууттай навч аваад хэрэглэж амжихгүй тал нь мууддаг. Харин одоо энийгээ л услаад тасдаад хэрэглээд байж болохоор боллоо шүү.

2

3

4

5

6

7

8