Гудамжинд гуйлга гуйж буй хүмүүсийг хараад “Хөөрхий дөө, хоолны ч мөнгөгүй ядарсан юм” гэж бидний олонх нь боддог байх. Хэн ч ийм гуйлга гуйж амьдардаг хүмүүсийг хангалттай их мөнгөтэй гэж бодохгүй нь ойлгомжтой. Харин Ливаны нийслэл Бейрут хотын орон гэргүй Фатима Отман хэмээх эмэгтэйн хувьд бүх зүйл өөр байжээ.

Ливаны нийслэл 30 гаруй жилийн турш гуйлга гуйсан эмэгтэйг хүн болгон өдөр бүр төдий л анзааралгүй хажуугаар нь өнгөрдөг байсан байж болох. Гэвч эмэгтэй 2015 онд ажлын байран дээрээ гэнэт а.м.ьсгал хураасан байна. Ямар ч г.а.дны н.өлөөгүй бөгөөд жам ёсоороо гэсэн дүгнэлт гарчээ.

Түүнийг а.м.ьсгал х.ураасны дараа ц.агдаа нар түүний дансанд сая гаруй доллар байсны олж илрүүлжээ. Тэрээр н.а.с б.а.рах үедээ 52 настай байсан ч ямар ч ө.вчингүй цоо эрүүл биетэй нэгэн байв. Нас б.а.рсан г.у.йлгачин эмэгтэйн гуйлга гуйдаг суудлын хажуунаас 3300 доллар бэлнээр, мөн сая гаруй долларын орлоготой хадгаламжийн дэвтэр олоод ц.а.гдаа нар мэл гайхжээ. Эмэгтэйн н.а.с ба.рсан шалтгаан ц.а.гдаа нарын гайхашралыг төрүүлэхгүй байгаа гэнэ. Харин “Гэр оронгүй эмэгтэй энэ их хэмжээний мөнгийг хуримтлуулж чадсан нь гайхалтай” хэмээн ажилтан Жозеф Мусолим хэлжээ.

Ливанд иргэний д.айн болох үед уг гуйлгачин эмэгтэй Фатима Отман хүндээр шархдаж тахир дутуу болсон гэнэ. Тэрээр 30 гаруй жилийн турш Бейрутын гудамжинд г.уйлга г.уйж амьдарсан болохыг тэр хавийн оршин суугчид баталсан байна. Энэ явдлаас нэлээд өмнө нэгэн ц.эрэг Фатимад ус өгч байх үед хэн нэгэн зургийг нь авч цахим хуудсанд тавьснаар тэрээр нэлээд алдартай болсон байжээ. Ц.агдаагийн ажилтнууд Фатимагийн гэр бүлийнхнийг олж, тэдэнд эмэгтэйг хүлээлгэж өгсөн байна. Түүний гэр бүлийнхэн хүртэл хадгаламжийн дэвтрийг нь хараад ихээхэн гайхсан гэнэ шүү