Монгол түмний уламжлалт гэр сууц нь нэн эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед бидэнд ирсэн. Хөнгөхөн авсаархан удаан эдлэгддэг хийцийн онцгой шийдэлтэй гэх мэт олон давуу талуудыг Монгол гэр өөртөө багтаадаг.

design-milk.com

Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон Монгол гэр маань бүтэц зохиомжийнхоо хувьд гадаадын жуулчид, эрдэмтэд болон залуу үеийнхний анхаарлыг ихээхэн татаж тэдний ашиг олох хэрэгсэл болоод байна.

design-milk.com

Монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг. Учир нь хүн орж, гарах тоолонд  Монгол гэрийн тооно, үүд хоёроор агаар байнга солигдож, гэр доторх хуучин уур нь дэгдэж, шинэ уураар сэлбэгдэн солигдож байдаг тул гэр дотор амьдарч буй хүн ямагт цэвэр агаараар амьсгалах боломжтой. 

design-milk.com

Монгол гэр дулааныг хадгалах өвөрмөц чадвартай. Учир нь монгол гэрийг барихад ямар ч төмөрлөг хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэлээс бүтсэн учир хүний биеийн эрүүл мэндэд маш сайн, гаж нөлөөгүйн зэрэгцээ өөрөө “амьсгалж байдаг” сууц юм. Хонины ноосоор хийсэн эсгий нь дулаан дамжуулах чадвар өндөртэй тул өвлийн хүйтэнд дулааныг маш сайн хадгалах чадвартайг эрдэмтэд судалж, тогтоосон.

design-milk.com

Монгол гэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй.  Мөн үерийн ус дайрах тохиолдолд хаяагаа сөхсөн байхад ханын нүдээр урсан өнгөрдөг тул  хүний амь насанд аюулгүй. Гэр нь дугуй хэлбэртэй болохоор татлага тэнжээгээр бэхэлсэн байхад хээрийн салхи шуурганд ч тэсч үлдэнэ. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. 150 км/ секунд салхины хүчийг даах чадвартай.

design-milk.com

Монгол гэрийг нэг цаг орчим хугацаанд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд хялбар.

Монгол гэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой.

Монгол гэр дуу чимээ тусгаарлах чадвартай. Учир нь дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэрт дууны долгион адил хэмжээний зайг туулах тул гажилт үүсдэггүй. Тиймээс сүүлийн үед  дэлхий дахинд дуу бичлэгийн студийг монгол гэрт хийх хандлага өргөн дэлгэрч байна. Мөн сургууль, зочид буудал, ресторан, амьдрах сууц гэхчлэн дэлхийн улс орнуудад  монгол гэрийн хэрэглээ нэмэгдсээр байна. 

Европчууд яагаад нүүдэлчдийн сууцанд шилжих болов?

Барих буулгахад хялбар, овор багатай, эдэлгээ сайтай, экологийн цэвэр материалаар хийгдсэн, зөв дугуй хэлбэр нь хүчтэй салхи шуурганд тэсвэртэй гэх зэрэг олон давуу чанартай уламжлалт Монгол гэр тэнгэр баганадсан суурин орон сууцанд амьдарч ирсэн гадныханд тааламжтай санагджээ.

Ялангуяа барууныханд энэ нь сонирхолтой төдийгүй орчин тойрондоо хандах хандлагаа илэрхийлэх, ялгарах хэлбэр нь болж эхэлжээ. Өнөөдөр дэлхий даяар эко хэв маяг зонхилж байгаа энэ үед нүүдлийн сууц нь маш тохиромжтой юм.

Гаднын самбаатай бизнесмэнүүд түншүүдийнхээ анхаарлыг татахын тулд нүүдэлчдийн энэ ер бусын сууцыг ашиглах болжээ.

Нидерландын дизайнер залуу монгол гэрийг өөрийн оффисоо болгон ашигласан тухай өнөөдөо цахим ертөнцөөр шуугиж байна. Энэхүү залуу энэ оффисдоо 4жил ажилласан гэнэ.

Харин Монгол улсад өнөөдрийн байдлаар нийт хүн амын 70%, Улаанбаатар хотын 59%, аймгийн төвийн 80-90% гэртамьдардаг гэсэн судалгаа бий. Мөн сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд гэр отог өргөн хэрэглэх болсон. Хөдөө нутгийн малчид гэрийн дээвэр дээрээнарны зай, телевизийн тавган антентавиад, гэрийнхээ дотор талыг хөргөгч, телевизор, радио, компьютер гээд гэр ахуйн орчин цагийн бүхий л хэрэгслээр чимэх болжээ. Ийнхүү Монгол гэрийн зөвхөн тавилга шинэчлэгдэж буй бус гэр өөрөө гадаад оронд байр сууриа олж, тал нутгаасаа хальж харь холын орнуудад тархаж эхэллээ.